Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас өнөөдөр (2024.03.27)-ийн олон улсын нислэгүүдийн хуваарьт цагт дараах өөрчлөлт оржээ.
Гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
  • Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт бууна.
  • Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 дугаарт аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.
  • Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарт аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
  • Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.
  • Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 дугаарт аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
  • Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.
  • Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарт аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт бууна.
Авто замын зорчих хэсэгт хальтаргаа, гулгаа ихээр үүссэн тул зорчигч Та бүхэн замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу