Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Хятад цустай, хятад хүний удам” гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсаар буй. Эл мэдээллийг тэрбээр үгүйсгэж, генийн шинжилгээ хийлгэхээ мэдэгдсэн билээ. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Хамтдаа генийн шинжилгээ өгье” хэмээж байв.

Ч.Хүрэлбаатар сайд өчигдөр (2024.03.27) твиттер хаягтаа шинжилгээ хийлгэсэн тухайгаа жиргэжээ. Тэрбээр “Би генийн шинжилгээгээ хийлгэчихсэн. Хариугаа удахгүй тавина. Харин Женко бол шинжилгээ хийлгэхгүй, хийлгэсэн ч хариуг нь тавихгүй гэдэгт эргэлзээд хэрэггүй” хэмээсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу