Гиннесийн хорооноос сар бүр хөгжмийн платформууд дээр дуу цомгууд нь хамгийн олон тоглогддог хөгжмийн салбарын хамгийн алдар нэртэй, уран бүтээлчийг шалгаруулахад Канадын артист Абел Тесфайе буюу The Weeknd тэргүүлжээ.

Түүний дуунууд Spotify платформд л гэхэд хоёрдугаар сарын сүүлийн байдлаар сарын 100 сая тогтмол сонсогчтой болсон бөгөөд “Starboy” дуу нь дангаараа 111 сая удаа тоглогдсон байна. Энэ нь ч Гиннесийн амжилтад ихээхэн нөлөө үзүүлсэн аж.

Түүний араас Майли Сайрус 82.4 сая, Шакира 81.6 сая, Ариана Гранде 80.6 сая, Тайлор Свифт 80.2 сая  сонсогчтойгоор бичигдсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу