Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. Тодруулбал,

Баянзүрх дүүргийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, Сонгинохайрхан дүүргийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор цахилгаан тасарсан байна.

Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж эхэлжээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байгаа аж.

Өнөөдөр (2024.03.27) 08.00 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авч, 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу