Польшийн Зэвсэгт хүчний ерөнхий командлал “X” олон нийтийн сүлжээгээр дамжуулан тус улсын бригадын генерал Адам Марчак зуурдаар нас барсан талаар мэдээлжээ.

Эмгэнэлийн мэдэгдэлд “Европын холбооны Монс дахь “Алтеа” ажиллагааны командлалын штабын дарга, бригадын генерал Адам Марчак 2024 оны гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт таалал төгссөнд гүнээ харуусаж, эмгэнэл илэрхийлж байна” гэж дурдсан байна. Шуурхай командлалын мэдээлснээр, тэрээр албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас баржээ.

Польшийн “Rzeczpospolita” сонинд мэдээлснээр, генерал Механикжсан хүчний дээд офицерын сургууль төгссөн бөгөөд дараа нь Агаарын цэргийн 6-р ангид алба хааж байсан аж. Марчак Босни, Афганистан дахь ажиллагаанд оролцож байжээ.

Тэрбээр 2017 онд Агаарын морин цэргийн 25-р бригад, Польшийн Зэвсэгт хүчний дээд командлалын дэргэдэх Тагнуул, цахим дайны зөвлөлийг тэргүүлж байсан аж. Марчак 2021 оны дундуур Страсбург дэх Еврокорпусын командлалын дэд даргаар томилогдож, дараа нь Бельгийн Монс дахь Европын холбооны “Альтеа” шуурхай командлалын штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу