НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 25-нд шуурхай хуралдаж, Исламын шашны ариун Рамадан сарын хугацаанд Израил-Хамасын дайны галыг зогсоохыг шаардсан тогтоол баталсан. Гэвч “Аль Жазира” агентлагийн сурвалжлагч “Газад халдлага үргэлжилсээр, нөхцөл байдал маш хүнд хэвээр байна” гэж мэдээлжээ.

Хамас “Израиль ‘Аюулгүйн зөвлөлд ч улс төрийн халхавч, хамгаалалтаа алдаж байна’, ‘АНУ олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн хүслийг тулгах боломжгүй’ гэж мэдэгдсэн байна.

“New York Times” сонин “Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир АНУ-ын Ерөнхийлөгч Байденыг ‘Израилийн дайснууд’, тэр дундаа Газа дахь Хамас бүлэглэлийн удирдагч Яхья Синвар, Ардчилсан намын конгрессын гишүүн Рашида Тлаиб нарыг үг дуугүй дэмжиж байна гэж буруутгалаа” хэмээн мэдээлэв.

Тэрбээр “Time” сонинд “Одоогийн байдлаар Байден Бенжамин Нетаньяху, Бен-Гвир нарын шугамаас Рашида Тлаиб, Синвар нарын шугамыг илүүд үзэж байна. Би АНУ-ын Ерөнхийлөгчийг тэдний байр суурийг баримтлахгүй, харин манайхыг дэмжинэ гэж найдаж байсан” хэмээн ярьжээ.

“Times of Israel” сонин “Израилийн хойд хэсэгт, ялангуяа Кирят Шмона хот болон түүний эргэн тойронд дуут дохио дуугарч, тус газарт дор хаяж 10 пуужин туссан” гэж мэдээлсэн байна. Израилийн 12-р сувгийн мэдээлснээр, Ливаны өмнөд хэсгээс хот руу 30 гаруй пуужин харвасны ихэнхийг устгажээ.

Израилийн арми Женин дүрвэгсдийн хуаранд нисгэгчгүй онгоцоор цохилт өгсний улмаас нэг палестин амь үрэгдэж, есөн хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

“Al Jazeera” өмнө нь баруун эрэгт, эзлэгдсэн Женин рүү цэргийн дайралт хийхийг нутгийн иргэд эсэргүүцэж байх үеэр 19 настай палестин залуу Израилийн цэргүүдэд буудуулж амиа алдсан талаар мэдээлжээ.

Хоёр цагийн өмнөх мэдээллээр, Хамас-ын цэргийн командлагчийн орлогч Израилийн цохилтод өртөж, амиа алдсаныг Израиль баталсан байна.

Эх сурвалж: AL JAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу