Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Эм ханган нийлүүлэх зөвшөөрөлтэй 220 гаруй байгууллага бий. Гэтэл үүний ердөө 10 компани нь импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг бүрдүүлж байна. Үүнээс харахад эм ханган нийлүүлэлтийн монопол байна. Үүнийг задлах ёстой. Тиймээс энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эмийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн эм ханган нийлүүлэлтийн байгууллагууд хоорондоо дамжуулан борлуулалт хийж, шат дамжлаг нэмж байна. Энэ нь эмийн үнэд нөлөөлж байгаа асуудал бий. Үүнийг таслан зогсоох арга хэмжээ авна” хэмээн хэллээ.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                    

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу