УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Зүүнхараа өртөөдөд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж эхэлжээ. Өдөрлөгийн үеэр зорчигч үйлчлүүлэгчдэд онлайнаар тасалбар захиалах заавар, зааварчилгааг танилцуулж иргэдэд хүргэх, зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулж байгаа юм. Цаашид цахим тасалбарын борлуулалтыг 70 хувьд хүргэнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар зорчигчийн галт тэрэгний нийт тасалбар худалдаалалтын 50 орчим хувийг цахимаар худалдаалж байгаа бөгөөд цаашид цахим худалдаалалтыг нэмэгдүүлснээр зорчигчдод хүндрэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нэмэгдэх юм.

Эх сурвалж: “УБТЗ, ХНН”

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу