ОХУ-ын Москва хотын “Crocus City Hall” концертын их танхимд болсон террорист халдлагад өртөж хохирсон хүний ​​тоо 360 болж нэмэгдсэн талаар гамшгаас хамгаалах төвийн эмнэлгээс ТАСС агентлагт мэдээлжээ.

Тус агентлагийн ярилцагч “Лхагва гаргийн өглөөний байдлаар террорист халдлагын улмаас 360 хүн гэмтэж бэртсэний 11 нь хүүхэд байсан” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, 92 хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 63 хүн эмнэлгээс гарч, 205 хохирогчид амбулаторийн тусламж үзүүлжээ.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова сэтгүүлчдэд “Crocus City Hall”-д болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаа нь “шок”-нд орсон хүмүүс эмгэнэлт явдал болсны дараа тэр даруй эмч нараас тусламж хүсэлгүй, хэргийн газрыг орхиж явсантай холботой” гэж мэдэгдсэн байна.

Тус улсын Шадар сайд “Хүсэлт гаргасан бүх хүнд эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу