Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн билээ. Гэтэл тэднийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлт ирээгүй учир хэлэлцэхгүй хэмээн УИХ дахь МАН-ын дарга өнгөрсөн өдрүүдэд хэлж байсан юм. 

Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын Олон нийттэй харилцах албан дарга, ахлах прокурор Д.Дашмаа “Тус хүсэлтийг өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-аас ирүүлснийг хүлээж авсан. Одоо хүсэлттэй танилцаж байна” гэж мэдээллээ.

Хэрэв Ерөнхий прокурор эл хүсэлтийг хангахаар шийдвэрлэвэл УИХ-д санал оруулж, улмаар тус саналыг УИХ-аар хэлэлцэх юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу