“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлжээ.

Тус мэргэжлийн зөвлөлийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ордын нөөцийг 1.8 тэрбум тонноор буюу 29% нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонн болгон баталсан байна. 

Ордын нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байжээ.

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг байна.

Тус компани он гарсаар 519 сая ам.долларын үнэлгээ бүхий дөрвөн сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.

Сануулахад, 2023 онд компани 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1,072 хувьцаатай иргэн бүрд 256,000 төгрөгийн ногдол ашиг өгөхөөр болоод буй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу