УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа өнөөдөр Төрийн ордонд шүгэл үлээж, эцэг эхчүүдийг хүүхдэдээ авч өгөхийг уриаллаа. Учир нь УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлсэн хамгааллын шүгэлтэй болгох ажлыг санаачлан, эхлүүлж байгаа аж.

Тэрбээр “Эцэг эхчүүдийг энэ шүглийг хүүхдэдээ авч өгөөсэй гэж хүсэж байна. Энэ шүглийг түлхүүрийн оосор шиг хэрэглэж болно, цүнхнээсээ зүүж болно гээд янз янзаар хэрэглэж болно.

Хүүхдүүдэд тусламж шаардлагатай болох үед тэд яаж тусламж гуйхаа мэддэггүй. Энэ шүгэл  бол тусламж дуудах хамгийн энгийн хэрэгсэл юм. Тийм учраас эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ энэ хүүхэд хамгааллын шүглийг авч өгч дадаарай гэж уриалж байна.

Мөн хэрвээ хүүхэд шүгэлдвэл очиж, тусалдаг, хамгаалдаг байгаарай. Энэ ажлыг бид Баянзүрх дүүргийн сургуулиудаас эхэлж байна ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу