Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ. “Улаанбаатараас ярьж байна” нэртэй тус ярилцлага өнөөдөр (2024.03.28) 22:00 цагаас эхлэн 14 телевизээр  цацагдах юм.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудастаа “Өөртөө дурласан эргүү дагз. Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа” хэмээн бичсэн байна.

             

Тус нэвтрүүлэг өнөөдөр орой 22:00 цагаас TV5, Малчин телевизээр гарна. Харин энэ сарын 30-нд ETV, UBS, Тэнгэр, Mongol HD, SBN-ээр, 31-нд МҮОНРТ, Eagle, Өлзий, MN25, TV9, C1, NTV зэрэг телевизээр цацах аж. Мөн 31-нд Mongol HD телевизээр давтаж гаргахаар төлөвлөжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу