Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60-р тогтоолоор Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо байгуулагдан ажиллаж буй. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.ОюунчимэгЭмийн салбарт монопол тогтчихсон гэдэг нь аудитын дүгнэлт, Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанаас маш тодорхой харагдсан. Тиймээс эмийн агентлаг байгуулж, иргэдээ эрүүл, чанартай, хямд үнээр хангах хэрэгтэй юм байна гэдгийг ярилцаж байна. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэг их наядаас давуулан биелүүлсэн.  Гэтэл үүний дийлэнх хэсэг нь эмнэлгийн ор, эм рүү орчихсон байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэрэгт ердөө 19 хувийг зарцуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар 500-700 тэрбум төгрөг манай улсын эмийн зах зээлд эргэлдэж байна. 

Эмийн 70-80 хувь нь импортоор орж ирдэг. Гэвч хаанаас, ямар компанийн эм орж ирсэн нь тодорхойгүй. Уг нь шилэн, ил тод байх ёстой. Иргэд эмийн чанарыг долоо долоо хоногоор муудаж байна гэж хэлж байна. 

Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг маань гааль, Эрүүл мэндийн яам гэх мэт холбогдох бүх газруудад ажилласан. Эдгээр газруудад мэдээллээ нэгтгэдэг нэгдсэн платформ байхгүй. Мэдээлэл солилцох явц нь алдаатай, эдгээр газраас авсан мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна.

Ханган нийлүүлэгч импортлогч компани жижиглэнгийн худалдаа руу орох ёсгүй байтал манай том ханган нийлүүлэгч 2-3 компани орсон байх жишээтэй.

Уг нь 200-300 компани эм ханган нийлүүлэх лиценз авсан боловч бодит байдал дээр 3-4 том компани байна. Үүнээс болоод зах зээлд монополчлол тогтчихоод байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу