Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор 50 хуулийн этгээд үүсгэн байгуулж, 100 гаруй хуулийн этгээдийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтантай үгсэн тохиролцож, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ.

ТЕГ-аас мэдээлснээр, тус бүлэглэл 2019 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын иргэн Х эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран, нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдэж, татварын хэмжээг багасган, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь тогтоогджээ.

Зохион байгуулалттай дээрх гэмт бүлэглэлийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй юм байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу