Германы канцлер асан Герхард Шрөдер “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй найрсаг харилцаатай байх нь Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тустай” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид олон жилийн турш ухаалгаар хамтран ажиллаж ирсэн. Магадгүй энэ нь хэлэлцээрийн шийдэл олоход тусалж магадгүй. Би өөр арга зам олж харахгүй байна. Хувийн харилцаа улс төрийн хүнд нөхцөл байдлаас гарахад тустай” гэж хэлжээ.

Экс канцлер “Бид өнгөрсөн хугацаанд улс төрд эерэг байсан бүхнийг мартах нь буруу гэж би бодож байна. Энэ бол миний хэв маяг биш, би тэгдэггүй” гэж хэлсэн байна. Үүнээс гадна тэрбээр Украины мөргөлдөөний хувьд Засгийн газрын түвшинд зуучлалын “шинэ оролдлого” хийхийг уриалжээ.

Герхард Шрөдер “Франц, Герман хоёр санаачилга гаргах ёстой. Мэдээжийн хэрэг, дайн аль нэг талын бүрэн ялагдлаар дуусахгүй” гэж дүгнэсэн байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өмнө нь Европын холбооны Украины талаарх стратеги “нөхцөл байдал гамшгийн” тулалдааны талбарт төдийгүй улс төрд ч бүтэлгүйтэж, Брюссель мөргөлдөөнд оролцох шахсан” гэж мэдэгдсэн билээ.

Орбан “Үүнээс гадна барууны орнууд хэчнээн зэвсэг, цэргийн тусламж үзүүлсэн ч Украин Оросыг ялж чадахгүй тул мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх ёстой” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: FRANKFURTER ALLGEMEINE ZEITUNG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу