Монгол, Япон улсын Засгийн газар хоорондын байгуулсан Концессын гэрээний 14 ба 20 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын “Авто зогсоолын төлбөр хураах цэг”-ийг байгуулж, тарифыг баталжээ.

Энэ дагуу Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын авто зогсоол ирэх сарын 8-наас төлбөртэй болж байгаа аж.

Нисэх буудлын авто зогсоолд 30 минут хүртэлх хугацаанд суудлын автомашинаа байршуулбал төлбөргүй, харин 31 дэх минутаас нэг цаг хүртэл 1500 төгрөгийн хураамж төлөх юм байна. Ачааны автоашин болон автобус эхний 30 минутад 1000 төгрөг, 31-60 минутад 2000 төгрөг төлөх ажээ.

Авто зогсоолын төлбөрийн дээд хэмжээ хугацаанаас хамаарч бүх төрлийн тээврийн хэрэгсэлд 4500 төгрөг байх нь. Авто зогсоол ашигласны төлбөрийг нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-үүдэд бүх хэлбэрээр төлөх ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу