ОХУ-ын Москва хотноо байрладаг “Crocus City Hall” концертын танхимд халдлага үйлдсэн террористууд айдас хүйдсийг бууруулдаг, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байжээ. Энэ тухай “Baza Telegram” суваг мэдээлсэн байна.

Тус сувгийн мэдээлснээр, Шамсутдин Фаридуни, Далержон Мирзоев, Саидакрами Рачабализод, Мухаммадсобир Файзов нарын цусны шинжилгээний хариунаас бодит байдлын талаарх ойлголтыг өөрчилдөг, сэтгэцэд нөлөөт бодис илэрчээ. Гэхдээ ямар бодис байсан талаар тодорхой мэдээлээгүй байна.

“Crocus City Hall” концертын танхимд зэвсэгт этгээдүүд гуравдугаар сарын 22-нд дайран орж, үзэгчид рүү пулемётоор галласан. Хамгийн сүүлийн мэдээллээр, дээрх халдлагын улмаас 143 хүн амиа алдаж, 360 гаруй хүн шархадсан байна.

Энэ хэрэг гарснаас хойш хэдэн цагийн дараа Брянск мужаас дөрвөн террористыг халдлага үйлдсэн хэрэгт холбогдуулан саатуулжээ. Тэд цагаан Рено хувцас өмссөн байсан бөгөөд Украиныг чиглэн явж байсан аж.

Москвагийн Басманный шүүх яллагдагчийг тавдугаар сарын 22-ны өдрийг хүртэл баривчлаад буй юм. Террорист халдлагад нийт 11 хүн оролцсон байна.

Эх сурвалж: AIF, BAZA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу