НЭМЭЛТ: Хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учир шүүх хурал дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цаг хүртэл хойшилжээ.


Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болсон. Түүнийг Г.Гантулга гэгч этгээд такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж, амийг нь хөнөөсөн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр болж, хэргийн гэм буруугийн хуралдааныг өнөөдөр (2024.03.29) 09:00 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлоод байна.

Сануулахад, Г.Гантулгад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу