Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй автомашины тоо 80 хувиар өссөн судалгаа гарчээ. Өдөрт 300-400мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.

Энэ нь нийслэлийн гол болон туслах замын даац, багтаамжаас хоёр дахин их үзүүлэлт юм.  

Иймээс эдгээр замын ачааллыг бууруулах зорилгоор 11 байршилд нийт 17.15км зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Одоогоор бүрэн дууссан дөрвөн байршил буй юм. Цаашид дараах чиглэлд байгууламжийн ажил хийгдэх юм байна.

  1. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  2. Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр
  3. Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 метр төмөр бетон гүүр
  4. Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хү
  5. ртэлх 1.2 км авто зам, 33 метр гүүр
  6. Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам
  7. Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам
  8. Зайсангийн 225 метр төмөрбетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлжээ. Ингэснээр замын түгжрэлийн ачаалал дунджаар 20 хувь буурна гэсэн судалгаа бий юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу