Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газарт 82 настай иргэн Г өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 

Энэ тухай дуудлагыг ар гэрийнхэн нь гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт Онцгой байдлын байгууллагад мэдээлсэн байна. Улмаар тус аймгийн онцгой байдлын газар цагдаагийн байгууллагатай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл олоогүй аж.

Энэ талаар Завхан аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Тус иргэн алга болоод гурван сар болж байна. Хөдөөгүүр машингүйгээр явган яваад байдаг хүн юм билээ. Говь руу хүртэл алхчихдаг. Ганцаараа явж байгаад нэг, хоёр сарын дараа ирдэг гэсэн.

Хамгийн сүүлд арванхоёрдугаар сард гэрээсээ гараад, одоог хүртэл ирээгүй. Тийм учраас гэрийнхэн нь манайх руу болон цагдаагийн байгууллага руу хүсэлт өгсөн. Бид цагдаагийн байгууллагатай хамтраад хайсан ч олоогүй байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу