Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эсэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан. Тэр үед нь  хүүхдийн мөнгийг иргэдийн 9 хувьд нь олгохгүй байгаа нь зарим талаараа амьдралд нийцэхгүй байна гэдэг саналууд иргэдээс их хэлсэн юм билээ. 

Мөн хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар тодорхой нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц үүнийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газрын зүгээс ажиглаж байна. ҮХЦ-ийн шийдвэрийг харгалзан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эсэхийг шийднэ.

Харин төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газар ярьж байна. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 4,8 хувьтай байсан. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр бол 6 хувиас дээш гарах тооцоололтой байна. Энэ хэрээр төсөв бүрдэх нөхцөл даван биелэх боломж байгаа учраас Засгийн газар тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ. Гэхдээ гаргасан бодлого, зарчмаасаа ухрах уу, цаашдаа халамжийн бодлогоос татгалзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллах уу гэдгээ ярилцаж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу