Монгол Улсын Улаанбаатар хот, БНСУ-ын Пусан хот “Азичуудыг Азийн нүдээр харах нь” төсөл, хамтарсан үзэсгэлэн санаачилж, хоёр орны уран бүтээлчдийн үзэсгэлэнг энэ сарын 23-наас 29-ний өдрүүдэд “Тара арт” галерейд зохион байгууллаа.
May be an image of 13 people
Энэхүү үзэсгэлэнгийн зорилго бидний тэр бүр мэдэхгүй Азийн үнэт зүйлсийг дахин нээх, Азийн өвөрмөц соёл, олон талт байдлыг танин мэдэх, үүн дээр үндэслэн хоёр хот соёл урлагийн бүтээл солилцох ажээ.
Солонгос, Монголын хоорондох орчин үеийн урлагийн “Хөх Нар төв-Blue Sun CACM” болон “openARTs spaceMerge?” хамтарсан үзэсгэлэн, уран бүтээлч солилцооны хөтөлбөрөөр дамжуулан “Азийн урлагийн сүлжээ” байгуулахыг зорьж буй аж.
Энэ хүрээнд уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэн үзүүлсэн юм. Үзэсгэлэн өнөөдөр буух бөгөөд дараагийн үзэсгэлэн БНСУ-ын Пусан хотод дэлгэгдэх ажээ. 
ФОТО: “Азичуудыг Азийн нүдээр харах нь” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу