Өмнөговиос Улаанбаатар чиглэлд 40 зорчигч тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг осол Дундговь аймгийн замд гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр (2024.03.29) 10.10 цагийн үед хүргэжээ.

Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Манайхаас Яаралтай тусламжийн тасгийн багийнхан болон мэргэжлийн эмч нарын баг яг одоо Төв аймагт ажиллаж байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдээ хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Өвчтөнүүдийн талаарх тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

ГССҮТ-өөс дахин тодруулсныг ЭНД дарж уншина уу. 

Хот хоорондын зорчигч тээврийн автобус эсэх талаар АТҮТ-өөс тодруулахад “Манай зорчигч тээврийн автобус биш. Уурхайн ажилчид тээвэрлэж явсан хувь иргэний автобус байсан. Надад өгсөн мэдээллээр хоёр иргэн нас барсан гэсэн” гэлээ. 

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу