Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т орших Ногоон дов гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 10:01 цагт ОБЕГ хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “ФАВ СА4250″ загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 38 ажилтан тээвэрлэж явсан “Хьюндай юниверс” загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгчээ.

Автобусны жолооч Н /36 настай, эрэгтэй/, туслах жолооч Г /44 настай, эрэгтэй/ нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн байна. Мөн тус автобусаар зорчиж яваад бэртэж, гэмтсэн 18 ажилтныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Уул уурхайн 40 хүнтэй зорчигч тээврийн автобус том оврын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарсан байна. Үүнээс 18 хүн бэртэж гэмтэн, газар дээрээ нэг хүн нас баржээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тавынх нь биеийн байдал маш хүнд байна. Уг таван хүний нэг нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт яаралтайгаар хагалгаанд орж байна.

Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламж болон нарийн мэргэжлийн эмч нарын хоёр машинтай баг газар дээр нь очиж ажилласан. Тус баг биеийн байдал нь хүнд байгаа дөрвөн иргэний хоёрыг нь ГССҮТ-д тээвэрлэн авчирч байгаа бөгөөд үлдсэн хоёр иргэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт 13 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, тухайн компанийнхаа автомашинд суун, ГССҮТ рүү хөдөлсөн” гэлээ.

Л.ЗУЛ

6 САНАЛ

  1. Үхэр шиг хөлдүү мал шиг жолооч ухаантай хог новшнуудаа янзлаач
    Хулихдаж худлай хахуулаар үнэмлэх авсан нь жолооч бишшүү
    Ёрөн жолооны бүх күрс адилхан

  2. Том тэрэг барьж үзсэн юм шиг псданууд бх юмаа уруу газар том тэрэг хэр баргн шууд тормос авдгүй юм жижиг тэрэгтэй хүмүүс л урд хойгуур нь орж далдаг зан гаргадаг илү запас амьтай юм шиг дүрэмээ баримчлаад явж чадахгүй

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу