Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад энэ сарын 27-нд эхэлсэн. Эхний хоёр өдөр урьдчилсан шатны тоглолтууд болсон бол өнөөдөр (2024.03.29) үндсэн шат эхэллээ. Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өнөөдөр эхний тоглолтуудаа хийж, хоёулаа хожлоо. 

Тодруулбал, манай эмэгтэй шигшээ баг Малайзын шигшээ багтай өрсөлдөж, 21:4-ийн харьцаатайгаар ялалт байгууллаа. Харин эрэгтэй шигшээ багийн тухайд, Шри Ланкын эсрэг тоглож, 15:13-аар хожсон юм. Үргэлжлүүлэн эмэгтэй баг 18:30 цагаас Филиппинтэй тоглоно. 

Монголын эрэгтэй шигшээ баг Азийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд В хэсэгт Тайланд болон Шри Ланк улсуудыг багтай оржээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа, А.Ананд нар багтсан.

Харин эмэгтэй шигшээ баг Азийн чансааны гуравдугаарт бичигдэж, Малайз, Филиппинийн багтай С хэсэгт орсон юм. Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу