/Зургийг Khiilen Brand цахим хуудсаас ашиглав/

“МИАТ” ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр (2024.03.29) Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ. Ингэснээр тэрбээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо.

Өөрөөр хэлбэл, Л.Номин “МИАТ” ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.

Л.Номин өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авч, хөх тэнгэрт дүүлэн ниссэн гурав дахь үеийн нисгэгч ажээ.

Анхны нислэгтээ гарахын өмнө тэрбээр “Би 2018 онд Канад улсад нисгэгчээр суралцаж, төгссөн. Нисгэгчийн маань карьер таван жилийн хугацаанд завсардсаны эцэст эргэн сэргэж байгаад баяртай байна. Анхны бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг бэлдэж, шалгуулдаг. Тийм учраас сандрал бага байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу