3х3 сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах Сингапурт энэ сарын 27-31 -нд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн баг хэсэгтээ Малайзыг 21:4-өөр хожиж, Филиппинд 10:17-оор хожигдон хэсгээсээ хоёроор гарч, хасагдах шатанд ( шөвгийн наймд) БНХАУ-ын багтай таарч 20:7 оноогоор илүүрхэн яллаа.

Одоо хагас шигшээд манай охид Австралийн шигшээтэй тоглоно.

Манай эрэгтэйчүүдийн баг хэсгийн тоглолтод Тайландыг 20-14, Шри Ланкаг 15:13 -аар хожин хэсгээсээ нэгээр гарсан бөгөөд шөвгийн наймд Катарын шигшээтэй тоглох юм.

Эр. Монгол -Катар 2:40 pm

Эм. Монгол-Австрали 3:05 pm

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу