Монгол Улсын Ерөнхий сайд жил бүр уламжлал болгон оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд  өнөөдөр оюутнуудтай уулзах үеэрээ зарлалаа.

Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалсан юм.

Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах : https://www.meds.gov.mn/post/128218

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу