УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр (2024.04.01)-өөс сонгогчийн нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын сайтад байршуулжээ

Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах юм байна. 

Иргэд нэрийн жагсаалттай https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар танилцаж, бүртгэлийн мэдээллээ нягтлан шалгах боломжтой. Нэрсийн жагсаалтыг сонгууль дуустал байршуулах юм. 

Сонгогчийн нэрсийн жагсаалтыг цахимд байршууллаа

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу