Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын “РУСАЛ” компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай өнгөрсөн 2023 оны есдүгээр сард “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ.

Энэ хүрээнд Монголын есөн оюутан Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид дараах мэргэжлүүдээр суралцахаар шалгарчээ. Үүнд:

    • Металлургич
    • Технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/
    • Материалын шинжлэх ухаан, материалын технологи
    • Хөдөлмөр хамгаалалт, байгаль орчны аюулгүй ажиллагаа

ОХУ-ын “РУСАЛ” компани сар бүрийн тэтгэлэг, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардлыг хариуцахаас гадна өвлийн хувцас олгох юм байна.

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат тэтгэлэгт шалгарсан есөн оюутантай уулзан, амжилт хүсэж, 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Красноярск хотыг зорих гэж буй оюутнуудад онгоцны тийзийг нь гардуулан өгчээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу