Хойд Солонгос сансрын технологийг хөгжүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд энэ онд тагнуулын хэд хэдэн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар тус улсын Сансрын удирдлагын газрын дэд захирал Пак Кын Сү Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA)-т ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Тэрбээр “Өнгөрсөн онд “Муллиган-1” тагнуулын хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн нь улсын батлан ​​хамгаалах хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэхэд нөлөөлсөн. Энэ жил дахин хэд хэдийг хөөргөх төлөвтэй байна” гэж хэлжээ. Тус ярилцлагыг 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хэлтэс үүсэн байгуулагдсаны ойг тохиолдуулан нийтэлсэн байна.

Пак Кын Сү “БНАСАУ-ын хувьд хүчирхэг улс бий болгох үүднээс сансрын салбарыг хөгжүүлэх нь маш чухал юм. Хойд Солонгосын инженер, эрдэмтэд ур чадварынхаа ачаар томоохон судалгааны төслүүд дээр ахиц дэвшил гаргаж чадсан” гэж хэлжээ.

Хойд Солонгос 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд тагнуулын анхны хиймэл дагуул болох “Mulligyong-1”-ээ хөөргөсөн. KCNA мэдээллийн агентлаг “Тагнуулын хиймэл дагуул арванхоёрдугаар сарын 1-нээс даалгавраа бүрэн биелүүлж эхэлнэ” гэж мэдээлжээ.

Туршилтын ажиллагааны хүрээнд хиймэл дагуул Цагаан ордон, Пентагон, мөн АНУ, Өмнөд Солонгос, Японы зарим цэргийн байгууламжийн зургийг дамжуулсан байна.

Эх сурвалж: KCNA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу