“МИАТ” ТӨХК Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ энэ сарын 1-нээс 30-ны хооронд 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ. Тодруулбал, өнөөдөр буюу 2024.04.01-нээс 2024.04.30-ны өдрийг дуустал хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой юм байна.
• Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай.
•Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй.
•Үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид “Blue Sky Mongolia”-гийн миль хуримтлагдахгүй болохыг анхаарна уу.
•Суудлын тоо хязгаартай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: +976 11 333-999 дугаараас авах боломжтой юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу