Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон тул цар тахлын үед томилогдсон дарга нарыг өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн байдаг. Энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулууныг чөлөөлснөөс хойш тус байгууллага даргагүй өнөөдрийг хүрч байгаа юм. Тэгвэл тус албан тушаалд Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга асан А.Нарантуяа Төрийн ордонд хүн хүний өрөөний хаалга татаж явна гэх бор шувуу нисэж байна.

А.Нарантуяа нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан хэргээр АТГ шалган түүнийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Гэсэн ч тэндээ тэгсгээд чимээ алдарсан.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд Говийн Оюу сангийн хөрөнгө оруулалтаар Малын эрүүл мэндийн төв барих ажлыг түүний нөхрийн барилгын компани барьж гүйцэтгэсэн байдаг. Үүнд түүнийг ажил мэргэжлийн байдлаараа давуу байдал үүсгэсэн гэж бичигдэж байв. Түүнчлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Малын эмийн сорилт баталгаажуулалтын лабораторийн оффисын барилгын тендерийг эрх мэдлээ ашиглан давуу байдал бий болгон авсан гэгддэг аж. Гэх мэтчилэн түүнтэй холбоотой чих дэлсэх асуудлууд бий. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын суудлыг бизнесээ өргөжүүлэх “нүх” хэмээн харж байгаа талаар салбарынхан нь ярих болжээ.

3 САНАЛ

  1. Давуу байдал энэ хүнд бий.Онон уяачтай худ ураг.Сайд нь зөвлөх нь нэг уяаных.Дэвслээд л явах сонирхолтой.Хөдөө аж ахуйн сургуулийн газартай бас холбоотой.Одоогийн засгийн шаардлагад уг нь нийцэхгүй л байх санагдана.

  2. Ашиг сонирхол мөнгөний төлөө нүдээ ухаж өгхөөс буцахгүй авгай. Одоо тайван тэтгэвэрт суулга аа ач, зээгээ хараг

  3. Салбар бүхэнд л мөнгө хайсан, зусарч бялдууч нар дүүрэн бна. Ажиллаж байгаа газрынхаа ажлыг түй ч мэдэхгүй хүн удирдаж сураагүй, зохион байгуулах чадваргүйзөвхөн мөнгө олох арга ухаан хайсан иймэрхүү юмнууд салбар бүрт хувалз шиг бна. Энхамар гэж гэмт хэрэгтэн Биокомбинат гээд том үйлдвэрийг Мөнгө олох уурхай гэж бодоод очоод суучихсан. Ажлын байрны тодорхойлолтонд гэмт хэрэгт холбогдоогүй байх гасэн заалт Энхамарт үйлчлэхгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу