Израилийн хууль сахиулагчид Палестины радикал ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиегийн эгчийг баривчилжээ. Төрийн “Kan” телевиз саатуулагдсан эмэгтэйг Израильд амьдардаг бөгөөд ХАМАС-тай холбоотой байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж буй талаар мэдээлсэн байна.

Баривчлагдаад буй эмэгтэй өдгөө 57 настай Сабах Абд аль-Салам Хания нь Исмаил Ханиягийн эгч болохыг “Kan”-ы аюулгүй байдлын эх сурвалжууд баталжээ. Канын мэдээлснээр, түүний хоёр эгч Израилийн иргэд бөгөөд тус улсын өмнөд хэсэгт орших Тель Шева хотод хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байна.

Израилийн цагдаагийн газрын хэвлэлийн албанаас Тель-Шева хотод хийсэн дайралтын үеэр ХАМАС-ын удирдагчдын хамаатан садны нэг саатуулагдсан тухай мэдээлжээ. Гэвч цагдаа нар баривчлагдсан хүний ​​талаар тодорхой мэдээлээгүй байна.

Хэвлэлийн мэдэгдэлд “Өмнөд дүүрэгт явуулсан, Израилийн цагдаа болон Аюулгүй байдлын ерөнхий албаны хамтарсан мөрдөн байцаалтын хүрээнд ХАМАС бүлэглэлийн удирдагчдын нэгний садан төрлийг тус террорист бүлэглэлийн дайчидтай холбоо тогтоон, мэдээллээр ханган, тэднийг өдөөн хатгасан” гэх хэргээр Тель-Шевад баривчилсан” гэж дурдажээ.

Эх сурвалж: TASS, HCH
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу