Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар өнөөдөр (2024.04.01) Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийгмийн зайлшгүй хэрэглээнд үндэслэн газар чөлөөлөх журмын дагуу авто замын чиглэлээр 30 байршилд 1605 нэгж талбар чөлөөлөхөөс 679, сургууль, цэцэрлэгийн 14 ажилд 210 нэгж талбараас 124-ийг чөлөөлсөн талаар мэдээлэв.

Мөн шугам сүлжээ хийх 11 байршилд 403 нэгж талбар чөлөөлөхөөс 68, хороо, өрхийн эмнэлгийн 11 байршилд 303 нэгж талбар чөлөөлөхөөс 148 нэгж талбарыг чөлөөлсөн талаар танилцуулсан байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Хатанбаатар гэх эмч нийслэлийн найман объектыг үнэгүй эзэмшиж байна. Энэ шударга ёс уу. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элэг судлалын төв гэх эмнэлгийг яаралтай чөлөөлөх ажлын бичгийг нийслэлийн прокурорын газарт өг.

Үүнийг чөлөөлж хамгийн түрүүнд хүүхдийн эмнэлэг болгож, шинээр засаж тохижуулах хэрэгтэй. Манба дацан, Дашчойлин, Яармаг, Зайсан гээд зөндөө объект байсан. Үүнийг яаралтай дуудлага худалдаагаар худалдаад, компаниудад санал болгоно.

Шуудан гэх компанид бид найр тавихгүй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон. Бүх өмч нь нийслэлийнх. Дэлхийд байхгүй түрээсээр нийслэлийн өмчийг ашигладаг. Нэг бол зах зээлийн жамаар түрээсээ төл. Төрийн ордны хойд талын арктай байранд Шуудан компани манай объектыг эзэмшиж байгаа” хэмээн ярьжээ.

Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. Ардын уламжлалтай анагаах ухааны чиглэлээр эм зүйн болон элэгний төв эмнэлэг байгуулах нь ухаалаг хэрэг болно шүү Нямбаатар дарга аа

  2. Нчмбаатар дарга яагаад энэ эмнэлэгийг ингэтлээ үзэн ядна вэ? Энэ эмнэлэгээр олон үйлчлүүлэгчид хөдөө, орон нутгаас, нийслэлээс байнга үйлчлүүлдэг, эмийн үйлдвэрийн хийсэн эмийг ууж эмчлүүлдэг. Үйлчлүүлэхдээ ямар ч төлбөргүй, даатгалаарөа л эмнэлэг, сувилалд хэвтдэг. Эдний эм үнэхээр сайн зохидог. Монголд өөр хаана ч байдаггүй, маш хямд үнэтэй мөртлөө их үр дүнтэй, гадаадаас хүмүүс захиж уудаг. Энэ эмийн үйлдвэрийг хаавал үйлчлүүлэгчид хаана хандах юм бэ? Энэ эмнэлгийг хаачихаад оронд нь юу хийх бэ, өнлөр барилга, эсвэл зочид буудал л болношд. Элэгний эмнэлэг, эмийн үйлдвэр хэвээр үлдээхийг үнэхээр хүсч бна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу