ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев “Аргументы и факты” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “НАТО-гийн зааварлагчид хэд хэдэн улс оронд хөлсний цэрэг, хорлон сүйтгэгчдийг Оросын эсрэг ажиллагаанд сургаж байна” гэж мэдэгджээ.

Түүний тэмдэглэснээр НАТО террорист байгууллагуудыг өөрийн ашиг сонирхолд ашиглахаас буцахгүй байгаа аж. Патрушев “Тус байгууллагын гишүүд дуулгавартай хориг арга хэмжээ авч, тагнуул, сэтгэл зүйн ажиллагаа, кибер халдлагад мөнгө зарцуулж, “Англи улсын бодлоготой санал нийлэхгүй байгаа улс орнуудын төрийн удирдлагын тогтолцоог алдагдуулж, эмх замбараагүй болгох үйл ажиллагаанд оролцдог” гэж онцолсон байна.

Нэмж дурдахад, Патрушевын хэлснээр, НАТО Украины мөргөлдөөний нэг тал болж, эвсэл нь Украины зэвсэгт дайчид Оросын нутаг дэвсгэрт дайтах ажлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, Киевийн байлдааны чадавхийг нэмэгдүүлсэн зэвсгийн шинэ нийлүүлэлтийн талаар хамтын шийдвэр гаргаж байгаа аж.

Үүний зэрэгцээ тэрбээр “Эвсэл Оросын хилийн дагуу Баренцын тэнгисээс Хар тэнгис хүртэл цэргийн хүчин чадлаа системтэйгээр бэхжүүлж байна” гэж мэдэгджээ.

Вашингтонд АНУ, Канад, Баруун Европын орнууд хамтын хамгаалалтад хүчээ нэгтгэх, Европыг Зөвлөлтийн болзошгүй аюулаас хамгаалах зорилготойгоор 1949 оны дөрөвдүгээр сарын 4-нд Хойд Атлантын холбоог байгуулжээ. Дараа нь АНУ, Канад, Исланд, Их Британи, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Норвеги, Дани, Итали, Португал зэрэг 12 улс НАТО-гийн гишүүн орон болсон байна.

Өдгөө НАТО хүрээгээ тэлсээр байгаа юм. Холбооны хүчин Европт өргөжиж, цэргийн зардал өсөж, Оросын хилийн ойролцоо урьд өмнө байгаагүй идэвхжил нэмэгдэж, Киевд НАТО-гийн оролцоо үргэлжилсээр байгаа нь Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах нэг шалтгаан болжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, AIF
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Муусайн хорлон сүйтгэгчидийн гар хөл болохоосоо татгалзаачээ Европын улс орнуудаа!!!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу