Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин “Хойд Солонгос Мягмар гарагт гэж Зүүн тэнгис рүү дунд тусгалын баллистик пуужин харваж, он гарснаас хойш энэ төрлийн гурав дахь пуужингаа хөөргөлөө” гэж мэдэгджээ.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос сэтгүүлчдэд “Пёньяны бүс нутгаас өглөөний 6:53 цагт харвасан дунд тусгалын ангиллын пуужин 600 орчим км нисэж, Зүүн тэнгист унасныг илрүүлсэн” гэж мэдээлсэн байна.

Цэргийн албаныхан умардууд өнгөрсөн сард хөдөлгүүрийн туршилт хийсний дараа дамжуулах системийн ажиллагааг шалгахын тулд хэт авианы цэнэгт хошуугаар тоноглогдсон дунд тусгалын пуужин туршсан байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд хэт авианы цэнэгт хошуу тээсэн, хатуу түлшээр ажилладаг, дунд тусгалын баллистик пуужин туршсан. Өнгөрсөн сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун баллистик пуужингийн систем гэж тооцогддог асар том олон тооны пуужин харвах сургуулилтыг удирдан явуулжээ.

Эх сурвалж: YONHAP
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу