Монголчууд алдсан боломжийнхоо араас явдаг болж. Ямар боломжуудаа мэдэлгүй алдаж ирснээ одоо л мэддэг болцгоож байна. Тэр утгаараа Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн нэр ил болж, нийгэм даяараа шогширч байгаагаас харж болно.

Монгол Улсад Боловсролыг зээлийн сангаас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газарт “Сургалтын урамшуулал” гэх сан бий. Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 32 компани байдаг. Тус компаниудын Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд “Сургалтын урамшуулал” санд жил бүр санхүүжилт хийгддэг байна. Тухайлбал, хэл ам дагуулдаг Петрочайна дачин тамсаг компани жилд 75 мянган ам.доллар, Доншен компани 60 мянган ам.доллар өгдөг байх жишээтэй. Сургалтын санд төвлөрсөн нийт хөрөнгө 12.418.346 ам.доллар аж. Нэг ам.долларыг өнөөдрийн ханшаар 3525 төгрөг гэж тооцвол 43 тэрбум 774 сая төгрөг болж байна. Энэ бол бага хэмжээний мөнгө биш. 2000 оноос хойш нийт 225 оюутан суралцаж төгсөөд байгаа юм. Одоогоор 57 оюутан гадаадын их дээд сургуульд баклавр болон магистрийн түвшинд суралцаж байна. Сургалтын сангийн хөрөнгийг анх Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзоригийн 2003.01.17 оны 7 дугаар тушаалаар баталсан журмаар зарцуулж байв. Дараа нь АМГТХЭГ-ын дарга Лу.Болдын 2007.04.12 өдрийн 120 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу захиран зарцуулж байгаад 2013.08.09 өдөр Засгийн газрын 291 дүгээр тогтоол гарч журам өөрчлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл тус журам мөрдөгдөж байгаа юм. АМГТГ-ын “Сургалтын урамшуулал” нь Монгол Улсад газрын тосны нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх том зорилготой. Тийм ч учраас энэ нь бусад сангууд шиг зээл биш учраас атгаад авсан аль ч хүнд маш том боломж нээгдэж байгаа юм. Эргэн төлнө гэж санаа зовохгүй, төгсөж ирчихээд салбартаа л сайн ажиллахад болно. Уг урамшуулалд хамрагдсан иргэд нь байгалийн баялгаас хүртэж буй маш том хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.

Энэ удаа АМГТГ-ын “Сургалтын урамшуулал”-аар гадаадын их, дээд сургуульд сурсан хүмүүсийн нэрсийг ил болгож байна. Дараагийн удаа энэ урамшуулалд ямар хүмүүсийн хамаарал бүхий хүмүүс хамрагдсан болохыг хүргэх болно. 

1 сэтгэгдэл

  1. Гаргаж өгсөн матаасчинь нь өөрийнхөө хүмүүсийн нэрийг хассан байхын. Хөөрхийдөө

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу