Жүжигчин Жерри буюу Т.Бадамжав, Б.Номин, Б.Мишээл нарыг СУИС-д суралцаж байхдаа доод дамжааны оюутнуудаа дээрэлхдэг байсан хэмээн нэгэн иргэн цахим хуудастаа нийтлээд буй.

Тодруулбал, тэдэнд хоёр жилийн турш дээрэлхүүлж, зодуулдаг байсан гэх эмэгтэй “Жерри, Немо, Б.Мишээл гурав манай ангийн охины хамрыг хугартал цохиж байсан. Байнга нүүрийг нь алгадаад, цээж рүү нь цохиод, бүгд хөх няц явдаг байсан. Зуун төгрөг өгөөд, “Дарс, зайрмаг авч ир. Хариултыг нь өгөөрэй” гэж дарамталдаг байсан. Байнга харааж, муухай үгсээр дууддаг байсан. Хэзээ ч ийм хүн биш шүү” хэмээсэн юм.

Үүнтэй холбогдуулан жүжигчин Т.Бадамжав тайлбар хийжээ. Тэрбээр “Хүн гүтгэх хуультай байдаг шүү. Хэлсэн үг болгондоо эзэн болох хэрэгтэй шүү. Харь улсад амьдардаг гээд хүнийг хамаагүй гүтгэж болдоггүй юм. Тэгээд хууль дүрмээрээ шийдэхээс өөр яах вэ. Хамраа хугалуулсан охин хэн байсан гэнэ ээ. Хамт аваад ирээрэй. Цагдаа дээр уулзъя” гэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу