Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Н.Мягмар нь,

  • 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багш,
  • 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын дарга,
  • 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
  • 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежер,
  • 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
  • 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул,
  • 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер,
  • 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга,
  • 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан.
    Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу