“Агаарын тээврийг либералчлах” ажлын хүрээнд алсын нислэг үйлддэг болохоор Зам тээвэр, хөгжлийн яам хэлэлцээрүүдийг үзэглэлээ. Монгол улсын иргэд БНХАУ, БНСУ, Турк зэрэг улсаар дамжин нислэг үйлддэг байсан юм. Ингэхдээ 20-24 цагийг зарцуулдаг бол шууд нислэгтэй болсноор 12 цагт хүрэх боломжтой болно.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.03.23/ олон улсын Тээврийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ён Тэгтэй уулзаж, санал солилцсон юм.

Уулзалтаар талууд:

  • Агаарын тээврийг либералчлах
  • Олон улсын тээврийн хэлэлцээрүүдэд нэгдэх
  • Бүс нутгийн тээвэр логистикийн сүлжээнд нэгдэх, тус сүлжээг хөгжүүлэхэд идэвхтэй оролцох
  • Энэ оны 11-р сард бүс нутгийн түвшинд олон улсын тээврийн форум зохион байгуулах
  • Олон улсын авто тээврийн олон талт гэрээнд нэгдэх
  • Ази Европыг холбосон авто болон төмөр замын хамгийн дөт замналуудыг бий болгох
  • Хуурай боомтыг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, мэргэжил арга зүй, техникийн туслалцаа авах зэрэг сэдвээр санал солилцож, хамтран ажиллахаар боллоо

ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

Тэгвэл агаарын тээврийн дамжих тоог бууруулж шууд нислэг үйлддэг болохоор АНУ-тай хамтарч ажиллаж байна. Энэ оны тавдугаар сард энэхүү хэлэлцээрийг эцэслэн батлахаар ажиллаж байна.  Мөн Нэгдсэн улсын агаарын тээврийн аюулгүй байдлын газраас тодорхой шаардлагууд тавигддаг. Энэ хүрээнд урьдчилсан аудит оруулж өгөх хүсэлт тавьсан байгаа.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа: АНУ-руу нислэг үйлдэх  “Бойнг-787” өргөн биет нисэх онгоцыг Миат компани тавдугаар сард оруулж ирэхээр төлөвлөсөн. Шинээр агаарын тээвэр орж ирэх нь агаарын сүлжээг нэмэгдүүлэх давуу талтай. Алсын зайн нислэг үйлдэх боломжтой болсноор зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй, Австрали, Канад улсруу ч мөн нислэг үйлдэх бүрэн боломжтой.

1 сэтгэгдэл

  1. 10 гаруй жил яригдаж байгаа. Худлаа л яриад бн. Ямар ч үр дүн байхгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу