Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв сувилагчийн дутагдалтай орон тоог нөхөх зорилгоор олон арга хэмжээ авч буй. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр төгссөн залуу сувилагч нарт зориулсан “Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс” уриатай гурван сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, 27 сувилагчийг эгнээндээ нэгтгэжээ.

Энэ онд уг хөтөлбөр үргэлжлэх ажээ. Иус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн төгсөх дамжааны оюутнуудтай уулзалт хийж, ЭХЭМҮТ-д ажиллах хүсэлт гаргасан 20 оюутанд батламж гардуулсан байна.

Тэрбээр тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар “Дэлхий нийтэд сувилагч мэргэжилтэн эрэлттэй байна. Манай эмнэлэгт ч сувилагч дутагдалтай. Бид хүний нөөцийн хомсдолыг арилгах үүднээс олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажлын гарааг ЭХЭМҮТ-өөс” тэтгэлэгт хөтөлбөр юм.

Хүний нөөцийг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилготой уг хөтөлбөрт 27 сувилагч, эх баригч хамрагдаж, бидний эгнээнд шилжээд байна. Бид сувилагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадавхжуулах тал дээр анхаардаг” гэж ярив.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу