Сэтгүүлч Такер Карлсон “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Оросын эсрэг “зарлаагүй дайн” эхлүүлж, хэдэн зуун тэрбум ам.доллар зарцууллаа” гэж хэлжээ.

Тэрбээр “Байденыг ерөнхийлөгч болсны дараа АНУ-ын Засгийн газар Оросын эсрэг “зарлаагүй дайн” эхлүүлж, олон зуун тэрбум ам.доллар зарцуулаад байна. Энэ бүх хугацаанд хэн ч энэ дайны зорилгыг тайлбарлаагүй. Бид яагаад дайн хийж, Украин руу мөнгө илгээж байгаа талаар хэн ч, юу ч хэлээгүй” гэжээ. Сэтгүүлч холбогдох дүрс бичлэгийг X (хуучнаар Твиттер) сошиал платформд байршуулсан байна.

Карлсон “Украин энэ мөргөлдөөнд ялж чадахгүй” гэж тэмдэглэжээ. Тэрбээр “Орос бол агуу том орон. 100 сая хүн амтай, аж үйлдвэрийн хүчин чадал сайтай, үүнийг дэлхий даяар хүн бүр мэддэг. Үүнийг хүмүүс маш тодорхой ойлгож байгаа. АНУ-аас гадна Украиныг ийм байна гэж боддог нэг ч хүн байхгүй. Илүү байж л Оросыг ялна шүү дээ” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу