Засгийн газраас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “УИХ 16 ордыг стратегийн орд гэж баталснаас долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харъяанд, 9 нь хувийн хэвшилд байна.

Засгийн газар, УИХ-тай гэрээ байгуулж хамтарч ажилласан. Жишээ нь, Нарийн сухайтын нүүрсний орд дээр 10 жилийн хугацаатай тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хугацаа нь дууссан. Цагаан суваргын ордыг 2014 онд төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэн, УИХ-аар шийдвэр гаргуулсан.  Энэ шийдвэрээ ҮХЦ-ээр оруулж, шийдвэрлүүлэх алхам хийгдсэн.

Төмөртэйн ордыг 15 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилласан. Хүний хувийн өмчийг хүчээр хураан авна гэхээс илүүтэй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд ажиллана. Тогтвортой байдлын гэрээний хугацаа дууссан бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, баялгийн санд үр өгөөжөө өгөх боломжийг бүрдүүлнэ.

АМНАТ, Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас эдгээр сангийн орлого бүрдэнэ” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу