Францын нэгэн хосод олон арван амьтдыг “тамласан” хэргээр нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Ниццагаас ирсэн хос хоёр 80 мкв (861 мкв) талбайд 159 муур, долоон нохой тэжээдэг байсан аж.

Тэд дээрх амьтдыг өнгөрсөн жил бохир заваан орчинд амьдруулж, ихэнхийг нь харангадуулж, хоол тэжээлийн дутагдалд оруулж, шимэгч хорхойд бариулсан байдалтай тэжээж байсныг илрүүлжээ. Иймд шүүгч тэднийг “амьтдыг зүй ёсоор арчлаагүй” гэж буруутгасан байна.

Хосын эмэгтэй нь 68 настай, эрэгтэй нь 52 настай бөгөөд тэжээвэр амьтан тэжээх эрхийг нь бүрмөсөн хоригложээ. Тэд шүүхийн шийдвэр дагуу амьтны эрхийг хамгаалах буяны байгууллага болон иргэний намуудад 150,000 евро буюу 128.000 фунт стерлинг төлөхөөр болсон байна.

Өнгөрсөн жил сайхь хосын амьдардаг байранд маргаан гарч, цагдаа нар өрөө тус бүрт олон арван амьтан байгааг илрүүлсэн аж. Хотын эрх баригчид хаа сайгүй амьтны ялгадас байгаа талаар мэдээлжээ. Хосын тэжээж байсан зарим муур, нохой эрүүл мэндийн байдлын улмаас үхсэн байна.

Мөрдөн байцаагчид тэдний угаалгын өрөөнөөс хоёр муур, хоёр нохойн цогцос олжээ. Шүүх хурал дээр байрны эзэн амьтдыг “амь амьдрал минь” гэж хэлсэн ч тусыг эс олсон байна. Тэрбээр 2018 онд эцэг, эхийнхээ тэжээж байсан гурван муур, гурван нохойг аваад зогсохгүй эзэнгүй байшинд амьдардаг 30 орчим муурыг байрандаа авчирсан нь ийнхүү үржсэн бололтой.

Сэтгэцийн эмчийн үзлэгээр түүнд “Ноагийн хам шинж” буюу олон тооны амьтдаар хүрээлүүлэх сэтгэцийн эмгэгтэй гэсэн онош тогтоожээ. Прокуророос тэдэнд 18 сар хүртэл хугацаагаар хорих ял төлөвлөсөн байна. Тэд өмнө нь 2014 онд 18 мкв талбай бүхий студид 13 муур, нэг нохойтой амьдарч байсан хэргээр шалгагдаж байжээ.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу