Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын дунд зодоон цохионы хэрэгт байнга холбогддог нэгэн байдаг нь Ваанчигийн Мөнхбат. Тэрбээр Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А-г зодож танхайрсан талаар хэвлэлүүдээр мэдээлэгдэж эхэллээ.  Эх сурвалжуудын хэлж буйгаар төлөөлөгч В.Мөнхбат өмнө нь Дундговь аймагт амь насаа алдсан гурван ченжийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Б-г зодож гэмтээн 2017 оны есдүгээр сард  шүүхээр шийдвэрлэгдэж байсан аж.  2012-2016 онд аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгч Т.З-г Нутгийн удирдлагын ордонд зодож танхайрсан, аймгийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Ө.Б-г Голомт банкны байранд зодож, иргэн М-ыг ажил, албан тушаалтай нь холбоотойгоор зодож, танхайрч байсан байна. Мөн Даланзадгад сумын ИТХ-д нэг тойргоос сонгогдсон төлөөлөгч Б.А-г 2022 онд зодож хавиргыг хугалж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу