“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас 2023 оны хувьцааны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг өчигдөр (2024.04.04)-өөс хувьцаа эзэмшигч иргэдийн арилжааны банкны дансанд олгож эхэлсэн. 

Үүнээс Хаан банк хамгийн олон буюу нэг сая 912 мянга 359 хүнд хувьцааны ногдол ашгийг шилжүүлж дуусжээ. 

Хэрэв та ногдол ашгаа авч чадаагүй бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах боломжтой. Учир нь төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж болох ажээ.

Х.ТҮШИГ

5 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу