МЗЭ-ийн гишүүн, Утга зохиолын “Шинэ Үнэр” бүлгэмийн уран бүтээлч зохиолч, яруу найрагч Өлзийхутагийн Үлэмжтөгсийн хүүрнэл зохиолын дөрөв дэх бие даасан уран бүтээл “5W1H” номын нээлт болон яруу найргийн чөлөөт уншлага өнөөдөр (2024.04.05) 19:30 цагаас болно.
Тэрбээр өмнө нь “Танилц Ө.Үлэмжтөгс” (шүлгийн түүвэр) “Абсурд зүүдний хот” (постмодерн роман), “Иргэншлээс оргох тасалбар”(абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүвэр), “Хийсвэр үг”(гранж шүлгүүд, триллер өгүүллэгүүд, контемпорари драм, кино зохиол), “Шинэ үнэр” хамтын антолог хэвлүүлсэн юм.
Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчийг гол дүрээ болгосон энэ романы үйл явдал уншигчдыг ээдрээт хэргийн нарийн гогцоо руу хөтлөх аж. Сэтгүүлчийн ажлын онцлог, арга барилаар нуун дарагдуулсан дуулиант хэргийг илчлэхийн тулд хэр хэмжээний хүндрэл бэрхшээлийг туулдаг, ямар сорилттой нүүр туулдгийг энэхүү романаар өгүүлжээ.
НОМЫН НЭЭЛТЭД:
-Nisvanis Amgaa
-Rastaman JiiJah
-Дуучин Билл
-Морин хийл
-Contemporary Dance
-Зочин яруу найрагчид
• Б.Батзаяа /номын редактор/
• Т.Есөн-Эрдэнэ /номын редактор/
• Я.Баяраа
• С.Начин
• Ш.Хатанбүүвэйбаатар
• Г.Хашбаатар
• А.Урантогос
• Р.Улам-Оргих
• Мө.Батбаяр
• Б.Алтанхуягъ
Нэмэлт: Номын нээлт өнөөдөр оройн 19:30 цагаөас  УИД-ийн 7 давхарт “New York Empire” ресторанд болно

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу