Эрдэнэт хотод барилгын явц нь 90 хувьтай явагдаж байсан Гранд гарден хотхоны орон сууцны барилгын 6-р блокт өнөөдөр (2024.04.05) гал гарчээ. Энэхүү барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байсан аж.  Одоогоор дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Мөн бэртэж гэмтсэн хүнгүй, гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байгаа юм.

May be an image of 2 people and fire

Дашрамд дурдахад,  энэхүү үйл явдал Эрдэнэт хотод болж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” нэгдсэн арга хэмжээтэй давхацлаа. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон харьяа байгууллагын удирдлагууд уг арга хэмжээнд оролцох үеэр уг барилгад гал гарсан юм.

May be an image of 7 people and fire

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу